Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

МАН-ын нэр дэвшигчдээс ЖДҮ-гийн зээл авсан нь баримтаар нотлогдсон ганц хүн Х.Нямбаатар

УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох нам, эвслүүд Сонгуулийн тухай хуулийн дагуу энэ сарын 16-ы дотор нэр дэвшигчдээ тодруулж, холбогдох материалыг нь Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлээд байна. Нэр дэвшүүлсэн байдлаас харахад МАН-ын дарга У.Хүрэлсүх аль болох "60 тэрбум"-ынхан болон ЖДҮ-гийг хөгжүүлэх сангийн зээл авсан улс төрчдийг өнжүүлэхийг хичээсэн бол АН-ын дарга С.Эрдэнийн хувьд Ерөнхий Сайд асан Н.Алтанхуягаас бусад бараг бүхий л хуучин лидерүүдээ нэр дэвшүүлэхийг чармайсан нь ажиглагдана. Энэ нь дотоод эв нэгдлээ бататгах, хүчээ зузаатгах давуу талтай байж мэдэх ч С.Эрдэнийн уг шийдвэр нь АН-аас 12 яллагдагч, сэжигтэн нэр дэвшүүлэхээс өөр аргагүй байдалд хүргэжээ. Харин нэр нөлөө, мөнгө санхүү, хүн хүчний ресурс ихтэй томоохон улс төрч М.Энхболдыг УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэлгүй үлдээснийх нь төлөө л У.Хүрэлсүхийн шийдвэр шударга болсныг харж болно. Гэвч 100 хувь зүйл гэж амьдралд байдаггүй, улс төрд бол бүр ч байдаггүй нь ойлгомжтой. 
Үүнийг УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигчид дунд Жижиг, Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Сангаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан гэх хэрэгт холбогдсон Н.Учрал, О.Батнасан, Х.Болорчулуун, Х.Нямбаатар нарын УИХ-ын цөөн гишүүн багтсанаас харж болно. Гэвч эдгээр УИХ-ын гишүүдийг шууд хууль бус үйлдэл хийсэн гэхэд хэцүү. Жишээ нь Монголын нэртэй бизнесмэн Н.Ням-Осор хүү Н.Учралынхаа ямар ч нөлөөлөл, оролцоогүйгээр "Хүннү" компанийхаа төсөлд санхүүжилт авчих хэмжээний л зангарагтай хүн. Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нь ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас зээл авсан нь баримтаар нотлогдож буй цорын ганц нэр дэвшигч юм. Тодруулбал тэрээр "Өгөөдэй Ази" ХХК-д ЖДҮХС-гаас зээл авахад нь өөрийнхөө хувийн орон сууцыг барьцаа болгохыг зөвшөөрч, итгэмжлэл олгосон байдаг. Тийм ч учраас ЖДҮ-гийн зээл авсан нь баримтаар нотлогдсон Х.Нямбаатарыг  Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх болон МАН-ын Удирдах Зөвлөл огт нэр дэвшүүлээгүй бөгөөд тэрээр МАН-ын бага хурлын танхим (заал)-аас өөрийнхөө нэрийг дэвшүүлж, Д.Тэрбишдагвыг ялан УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших эрхтэй болжээ. 
П.Мандах
Эх сурвалж: sonin.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ