Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

М.Тулгат: 2016 оноос хойш энэ намд бараг тэрбумыг хандивласан

Улс төрийн намууд 2020 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ өнгөрсөн бямба гарагт тодруулж, зарласан. Өнөөдөр МАН эцэслэн зарлах учиртай. Тэгвэл нэр дэвшихээр горилж байсан олон хүн санасандаа хүрч чадалгүй үлдэж байна. МАН томоохон гэгдэх лидерүүдээ 60 тэрбум, ЖДҮХС-гийн хэрэг хутгалдсан гэдэг шалтгаанаар нэр дэвшүүлэлгүй орхилоо. Харин АН өнгөрсөн хугацаанд намын ажилд оролцсон, тойрогтоо хэр ажил хийсэн, ард түмэнд танигдсан эсэх, мэдлэг чадварыг нь харж нэр дэвшигчдээ сонгож буйгаа илэрхийлсэн. Гэвч зарим нэг горилогсод аль хэдийн гомдоллоод эхэлжээ. 
Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат багагүй дургүйцсэн. Тэрээр бямба гарагийн орой З.Энхболдод тойргоо алдлаа хэмээн бухимдаж байсан юм. Тэгвэл өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулж, "Шар хор хөдөлнө гэдгийг амьдралдаа ингэж үзсэн бил үү. Засаг авахаараа ингэнэ тэгнэ, битгий доромжлоорой. Би угаасаа өөрийгөө дааж амьдрах хүн. Би бодлого тодорхойлоход л оролцъё гэсэн юм. Намайг нэг төрийн албаны дарга даамал суудал горьдогч гэж харсан бол ёстой уучлаарай. “Улс төрийн дэмжлэг” иш чааваас өөрсдийг нь дагаж намирдаг гаруудтай андуурсан бололтой.
Шулуухан хэлье төрийн ямар ч албан тушаал надад санал болгосон би татгалзана. НИТХ, дүүргийн ИТХ би дэвшихгүй. Тэнд хийх юм надад алга. Би асуудлыг үндсээр нь шийдэхэд оролцъё гэсэн юм. 16 оны сонгуулиас авахуулаад бараг тэрбумыг, сэтгэл санаа цаг хугацааг энэ намд, гол нь үзэл санаандаа хандивласан" хэмээн бухимдлаа илэрхийлэв. 

Эх сурвалж: zaluucom.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ