Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ӨМНӨГОВЬ: “Элсэн говийн эзэн тэмээ бид-2”, “Тэмээн соёл” уралдааны шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргалаа



“Түмэн тэмээний баяр-2023” эвент үйл ажиллагааг угтан зохион байгуулсан уралдаан тэмцээний шилдгүүдийг тодруулан шагнаж урамшууллаа.
"Монголд зочлох жил-2023", "Нээлттэй-Өмнөговь" хөтөлбөр, уламжлалт "Түмэн тэмээний баяр"-ын хүрээнд“Өмнөговьд үйлдвэрлэв” бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн гаргав. Мөн “Элсэн говийн эзэн тэмээ бид-2” гар зургийн болон “Тэмээн соёл” гэрэл зургийн уралдааныг зохион явуулж, шилдгүүдийг тодруулан,оролцогчдын бүтээлээр үзэсгэлэн гаргалаа. 

“Тэмээн соёл” гэрэл зургийн уралдааны тэргүүн байрт Даланзадгад сумын оролцогч Б.Чулуунбаатар, дэд байрт Цогтцэций сумаас оролцогч Х.Үүрийнтуяа, гутгаар байрт Манлай сумын оролцогч Д.Өөдий, тусгай байрт Баян-Овоо сумын оролцогч О.Цогбадрах нар шалгарлаа. 
Харин “Тэмээн соёл” гар зургийн уралдааны 5-9 дүгээр ангийн сурагчдын ангилалд тэргүүн байрт Даланзадгад сумын 5 дугаар сургуулийн сурагч Г.Алтансүлд, дэд байрт Цогтцэций сумын 2 дугаар сургуулийн сурагч Б.Жавхлан шалгарч, гутгаар байрыг Ханхонгор сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Д.Дуншагай, тусгай байрыг ЕБ-ын 4 дүгээр сургуулийн сурагч Т.Эгшиглэн нар эзэлсэн байна. 10-12 ангийнхны дунд явуулсан тус уралдааны тэргүүн байрыг 3 дугаар сургуулийн сурагч О.Саранчимэг, дэд байрыг Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийн сурагч Б.Тунгалагтамир, гутгаар байрыг 3 дугаар сургуулийн сурагч С.Нурул, тусгай байрыг Цогтцэций сумын 2 дугаар сургуулийн сурагч М.Мөнх-Анунар эзэллээ.



Мөн дүрслэх урлагийн бүтээлийн уралдааны тэргүүн байрыг Даланзадгад сумаас оролцогч П.Отгонтөгс, дэд байрыг Цогт-Овоо сумын оролцогч Х.Бат-Очир, гутгаар байрыг мөн тус сумаас оролцсон П.Ганцэцэг эзэлсэн бол тусгай байрт Даланзадгад сумын оролцогч Ч.Отгонсүрэн нар шилдэг бүтээлүүдээрээ шалгарлаа. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ