Баруун-Урт /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд буюу шинийн 3-наас 15-ны хооронд Дарьгангын Алтан овоо, Шилийн богдыг зорих жуулчдын тоо эрс нэмэгддэг. Цагаан сарын шинийн гуравнаас тус чиглэлийг зорьж 4500 гаруй тээврийн хэрэгсэл замын хянатлын постоор дамжин орж иржээ.
Баруун-Урт –Дарьганга чиглэлийн үндсэн зам цас ихтэйн улмаас хаалттай байгаа учир тойруу замаар зорчиж байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас байнгын хоёр, түр дөрвөн хяналтын постыг 24 цагаар ажиллуулж, зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Одоогоор тус чиглэлийн замд замын хөдөлгөөний эсрэг ямар нэг хэрэг, зөрчил гараагүй гэж мэдээллээ.
Замын хяналтын пост шинийн 15-ныг хүртэл ажиллана. Зам саадтай, хоёр чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байнаа учир жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, батлагдсан зам маршрутаар зорчихыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.