Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Монголын төр, ард түмэн “АПУ“-д ямар ӨРТЭЙ юм бэ?

Нам, эвслүүд Их хурлын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулаад байгаа. Зургадугаар сарын 2-нд СЕХ нэр дэвшигчдийн үнэмлэхийг олгоно. Энэ удаагийн Их хурлын сонгуульд хамаатан, ураг төрлийн хүмүүс цөөнгүй дэвшихээр болжээ. Их хурлын сонгуульд нэр дэвших ураг төрлийн хүмүүсийн дунд "АПУ" гэх тодотголтой хүмүүс ч бий.
Тодруулбал, Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас Өвөрхангай аймагт нэр дэвшихээр болсон. Харин Б.Ганхөлөгийн авга эгч П.Батчимэг мөн л Ардчилсан намаас Дорнод аймагт нэр дэвшинэ. 
Тэгвэл Дорнод аймагт нэр дэвшихээр болсон П.Батчимэг нэгэн хэвлэлд ярилцлага өгөх үеэр "Нэгэнт хүн төрөлхтөн архи хэрэглэх нь үнэн юм бол аюул хоргүй, маш чанартай байх ёстой. Монголын нийгэмд хор хөнөөл учруулсан гэхээс илүүтэй олон хүний амь насыг хамгаалсан гэдгийг баттай хэлэх байна. Хэрэв АПУ компани баталгаатай, чанартай архи үйлдвэрлээгүй бол олон хүн амь насаараа хохирох байсныг үгүйсгэх аргагүй" гэж ярьжээ.
Үүнийг сонссон хүмүүc "АПУ"-гийн ах дүү, өв залгамжлагч нарт Монголын төр, ард түмэн ямар ӨРТЭЙ юм бэ гэж асуух ч хүн олон байна. Учир нь зах зээлд шилжсэн 30 жил архийг нь ууж, архичин Монгол болтлоо архинд нь живлээ. Ахыг нь хүртэл төрд сонгосон, сайд болгосон. Одоо тэгээд дүүг нь, бас хүүг нь сонгож, архины үйлдвэрүүдийн ашиг сонирхлыг УИХ-д хамгаалуулах хэрэг үү.
Архи идээний дээж байсан үе бий. Харин одоо архины үйлдвэрүүдэд төрийн бодлого үйлчилдэг, хянадаг, хэмжээ хязгаар тогтоодог, архиар ашиг орлого олдог компаниудаас ард түмнээ хамгааллах цаг болсон. Архиа сурталчилж, магтан дуулж УИХ-д сонгогдоно гэвэл  та нар шиг хэрэггүй хүмүүсийг МОНГОЛЫН ТӨРД гаргахгүй шүү, П.Батчимэг ээ. 
Эх сурвалж: arslan.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ