Осгох аюултай байсан өсвөр насны таван хүүхдийг эсэн мэнд аварчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум Цөх багийн Номтын самбар гэх газар өсвөр насны таван хүүхэд хатуу хучилттай авто зам дагуу явган явж байна бид нар осгох нь гэсэн дуудлагыг өнөөдөр үүрээр аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид тухайн газарт очиход, тус аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номт” амралтын газраас Сүхбаатар сумын чиглэлд явган явж байсан Сүхбаатар сумын Ганзам багийн хоёрдугаар байрны 17 настай Т , 17 настай Т, .16 настай А, 16 настай А, 15 настай М нарыг 04:26 цагт аймгийн төвд авчирч, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.