Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар баг, “Ээж хад" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 км, сумын төвөөс зүүн урд зүгт 58 км/-т компасс загварын суудлын автомашинтай 3 иргэн энэ сарын 11-ний өдрийн 11:00 цагийн орчимд Улаанбаатар хотоос Төв аймгийн Сэргэлэн сумын “Ээж хад” гэдэг газрын чиглэлд яваад сураггүй болжээ.
Алга болсон тухай дуудлагыг 12-ны өдрийн 02:50 цагт Онцгой байдлын албанд хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн Улаанбаатар хотоос Төв аймгийн Сэргэлэн сумын Ээж хад гэдэг газрын чиглэлд иргэн Б/40 настай, эмэгтэй/-гийн жолоодож явсан “Компасс” загварын /3 зорчигчтой/ суудлын автомашинтай төөрч автомашин нь бензингүй болсон байсныг эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ.