Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хятадын эдийн засгийн өсөлтийн талаарх хүлээлт их байна



“Хятад улс цар тахлын халдварын давалгааг маш түргэн даван туулж, эдийн засгаа дахин идэвхижүүлж чадна гэж эдийн засагчид үзэж байна” хэмээн "Fortune" сэтгүүлд бичжээ.
 
Энэ сарын 9-ний өдөр Морган Стэнлигийн эдийн засагчид 2023 оны Хятадын ДНБ-ний урьдчилсан тооцооллоо 5.7 хувьд хүргэсэн нь өмнөх төсөөллөөс 0.3 нэгжээр өссөн байна. Тус агентлаг тайландаа, "Хятадын халдвараас урьдчилан сэргийлэх зохицуулалтын үр дүнд богино хугацааны "өвдөлт" нь эдийн засгийг нь илүү эрт, илүү хүчтэй сэргээж мэднэ" хэмээн онцолжээ. Мөн өдөр нийтлэгдсэн Blk-ын зах зээлийн судалгааны тайланд, "Хятадын ДНБ 2023 онд 6 хувиар өснө" гэсэн таамаглал гарчээ.  "Сиднейн өглөөний мэдээ" сонинд бичихдээ "Хятад улс халдвараас урьдчилан сэргийлэх бодлогодоо дахин зохицуулалт хийсэн нь бусад бүс нутгийн хувьд, нэг талаар дэлхийн эдийн засгийн үйл ажиллагааны өсөлтийг дэмжихэд тусалж, нөгөөтэйгүүр дэлхийн нийлүүлэлтийн сүлжээн дэх саад бэрхшээлийг арилгах боловч энэ нь эрчим хүчний түүхий эдийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, үнийг өсгөн, цаашлаад улс орнуудын инфляцийн түвшинг дээшлүүлэх бөгөөд Европын эрчим хүчний хангамжийн байдлыг улам хүндрүүлнэ" гэжээ.
 
Г.Бямба
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ