"Амгалан" дулааны станцад гэмтэл гарсны улмаас өчигдөр (2023.01.08) оройноос эхлэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, "Сүнжин гранд" зочид буудлын ойр хавийн айл өрх, албан байгууллагуудын халуун ус тасраад байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар халуун ус нэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл тасрах бөгөөд одоогоор гэмтлийг тодорхойлохоор ажиллаж байгаа ажээ.
Дашрамд өгүүлэхэд, он гарахын өмнө буюу арванхоёрдугаар сарын 6-нд "Амгалан" дулааны станцад мөн гэмтэл гарч, халуун ус тасарч байсан билээ.
Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар холбогдох эх сурвалжуудтай холбогдож байна.