Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шугам хоолойн хөлдсөн хэсгийг ГАЗААР гэсгээх гэж байгаад гал алджээ


Хэнтий аймгийн  Мөрөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн “Сурагчдын дотуур байр” орчимд гал гарсан талаар ОБЕГ-аас мэдээлжээ. Уг мэдээлэлд галын улмаас  сурагчдын дотуур байрны дээврийн хөндий хэсэг шатсан тухай дурьджээ. 
 
Болсон үйл явдлын талаар тодруулахаар тус сургуулийн захирал М.Ариунаатай утсаар холбогдож, тодруулга мэдээлэл авлаа.  Тэрбээр "Манай сумын халуун ус дотуур байрны халаат нэг шугамаар холбогддог. Халуун усны газрын шугам хоолой  хөлдсөн байсныг үйлчлэгч нь газаар гэсгээх гэж байгаад гал алдсан байсан. Үүнээс үүдэн сургуулийн дотуур байрны арын хуучин уурын зуухны дээвэр, агуулахын хэсэг шатсан. Хүүхдүүд амьдардаг хэсэг рүү гал тархаагүй" гэсэн мэдээллийг өглөө.  
 
П.ГОО
http://www.shuud.mn/a/545247
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ