НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага "Оюуны чадамж хөгжил" төрийн бус байгууллагатай хамтран Хөвсгөл аймагт дотоодын шилжин суурьшигчдад үзүүлэх үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Улаанбаатар хот болон суурин газар, хөдөө сумдаас Мөрөн суманд шилжин ирж буй шилжин суурьшигчдын судалгааг гаргасан байна. Судалгаанаас үзэхэд нийт 176 өрхийн 353 иргэн Мөрөн суманд шилжин ирснээс 236 нь байнгын, 117 иргэн түр оршин суугч байгаа бөгөөд ихэвчлэн ажил хөдөлмөр эрхлэхээр шилжин ирсэн байна.
Төслийн хүрээнд шилжин суурьшигчдын өмнө тулгамддаг түрээсийн байр, хөдөлмөр эрхлэлт зэрэгт анхаарч ажлын байранд зуучлан ажиллаж байна. Шилжин ирж буй иргэдийн дунд Политехник коллежид суралцаж буй оюутнууд 117 байна. Ажлын байранд зуучлах төсөлд хамрагдсан 50 шилжин суурьшигчдын 30 нь Политехник коллежид суралцаж буй залуус байгаа бөгөөд байнгын ажлын байранд зуучлахаар ажиллаж байгаа ажээ.