Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Украины асуудлаар В.Путинтэй хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ

АНУ-ын засаг захиргааны тэргүүн Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааг дуусгах боломжийн талаар хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Гэхдээ тэрбээр Москва эхлээд тодорхой зохих шийдвэрийг гаргах ёстой гэж үзэж байгаа тул ойрын үед энэ асуудлаар холбоо тогтоох төлөвлөөгүй байгаа аж.

Энэ тухай Америкийн удирдагч Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макронтой Цагаан ордонд хэлэлцээ хийснийхээ дараа зохион байгуулсан хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.  Ж.Байден мөн Москватай хийх хэлэлцээг НАТО-той зөвшилцсөний үндсэн дээр хийнэ гэдгийг нэмж хэлсэн байна. "Хэрэв тэр үнэхээр дайныг зогсоох сонирхолтой байгаа бол би ноён Путинтэй ярилцахад бэлэн байна" гэж Ж.Байден онцлон тэмдэглэжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ