
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нарын нэр бүхий хүмүүст холбогдох "Хөгжлийн банкны хэрэг"-ийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр буюу хоёрдугаар сарын 10-ны /2026.02.10/ өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдсон.
Тэгвэл шүүх хурал ирэх гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл хойшиллоо.
Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хөгжлийн банкны гэх тодотголтой 42 хүн гурван хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг өмгөөлөгч Б.Баатарсайхан, өмгөөлөгч Д.Батсүх нарын өмнөх шүүх хурал дуусаагүй үргэлжилж байгаа учраас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт мөн өмгөөлөгч Ц.Дэлгэрням эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг хүлээн авч ШҮҮХ ХУРАЛДААНЫГ 2026 ОНЫ 03 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДӨР 09:00 ЦАГ шүүх хуралдааныг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ.







