Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Elixir Energy” компани “Номгон VIII”, “Номгон IX” талбайд төлөвлөгөөний дагуу өрөмдлөгүүдээ дууслаа.
Өргөтгөсөн хөтөлбөрийн хоёр дахь цооногийг 10 хоногийн хугацаанд 562 метр гүнд өрөмдөж ойролцоогоор 51 метрийн зузаантай нүүрсний давхарга илрүүлсэн байна.
Мөн өрөмдлөгийн цар хүрээ, хэмжээ нэмэгдсэнийг тус компани тодотголоо. Цаашид дараагийн шатны үйл ажиллагаанд бэлдэхээр шингэнийг соруулж авах ажлыг үргэлжлүүлэх юм.
Энэ онд говьд эрт хүйтэрч, үйл ажиллагаанд нь саатал учруулж буй ч тус компани 11 дүгээр сар гэхэд шингэнийг соруулж, дараагийн шатны үйл ажиллагааг эхлүүлэхээр зорьж байна.
Үүний зэрэгцээ “Big Slope 2” талбайд хийсэн өрөмдлөгөөр 38 метр орчим зузаантай нүүрсний давхарга тогтоосноос хийн агууламж өндөр байгаа нь одоогоор “Номгон IX” талбайд бүртгэгдсэн хамгийн өндөр агууламж болж байна.
“Elixir Energy” компани энэ нээлтээ ирэх саруудад үнэлэхээр ажиллах бөгөөд энэ ондоо багтан дахин шинжлэх юм.
https://bloombergtv.mn/news/g1j262