Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зеленский холбоотнуудаасаа зэвсгийн тусламж хүсчээ


Ерөнхийлөгч Владимир Зеленский Их Долоо үндэстний бүлгийн яаралтай виртуал уулзалтын үеэр "Украиныг нэг өдрийн дотор 80 гаруй пуужингаар харваж, наад зах нь 19 хүний аминд хүрсэн" гэдгийг мэдээлж, Украиныг агаарын орон зайгаа хамгаалахад нь туслахыг хүсэв.
Зеленский пуужин эсэргүүцэн хамгаалах систем хэрэгтэй гэдгийг онцлоод, санхүүжилт олгохыг хүслээ. 
Тэрээр "Украин хангалттай тооны орчин үеийн, үр дүнтэй агаарын довтолгооноос хамгаалах системийг хүлээн авснаар Оросын терроризмын гол элемент болох пуужингийн цохилтыг зогсоож чадна" гэв.
Их Долоогийн удирдагчид Украинд цэргийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ амлаж, хэрэв Орос цөмийн, биологийн болон химийн зэвсэг хэрэглэвэл "хүнд үр дагаварт хүрнэ" гэж анхааруулав.
Харин НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Орос улс дайнд "бүтэлгүйтэж" байна гэж мэдэгдээд холбоотнуудаа Украинд илүү их зэвсэг нийлүүлэхийг уриалжээ.
Мягмар гаригийн үдээс хойш Орос Украины нутаг дэвсгэрт 28 далавчит пуужин харвасан ч Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин 20 пуужин устгасан гэж Украины арми мэдэгдсэн байна. 
Арав гаруй пуужингийн цохилтонд гамшигтайгаар нэрвэгдсэн Запорожжиа хотод долоон хүний амь үрэрдэж, сургууль, эмнэлгийн байгууламж цохилтод өртжээ.
Пуужингийн цохилт нь байж болохуйц үхлийн аюултай биш байсан нь Орос цэргийн зорилгодоо хүрч чадах эсэх талаар эргэлзээ төрүүлж байна. Түүхээс харахад Киевийг бөмбөгдөж, дагаар оруулах нь үр дүнд хүрэхгүй байх магадлалтай гэж The New York Times сонины орчуулагч тоймч бичжээ.
НҮБ-ын хүний эрхийн албанаас саяхан Украинд хийсэн халдлагууд нь дайны гэмт хэрэг гэж тооцогддог чухал дэд бүтэц, иргэний оршин суудаг бүс нутгийг зориудаар онилсон гэж мэдэгдэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ