БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ-ийн гол мөрний сав газруудын дагуух хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгийн хэрэглээг буулгах албан даалгаврын хүрээнд Хөвсгөл нуурын эрэг дагуу байрлах 5-н нүхэн жорлонг буулгав.
Тус ажлыг Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалттай газрын албан хаагчид гүйцэтгэсэн ба хамгаалалтын бүс дотор буюу Хөвсгөл нуурын эргээс 100 метрийн зайд байсан юм.