Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөл нуур орчимд нүхэн жорлон ашиглахыг хоригложээ


“Аялал жуулчлал эрхэлье гэвэл нүхэн жорлон ашиглахгүй, нууранд бохир усаа цутгахыг хатуу хориглож байгаа”-г БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 100 хоногт хийсэн ажлаа тайлагнах үеэрээ тэмдэглэв. Тэрбээр Хөвсгөл нуур орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд одоо ч нүхэн жорлон ашигласаар байгааг шүүмжилсэн юм. Тус яам Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, судлах лабораторийг нуурын дэргэд байгуулахыг зорьж байна. Олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөртэй хамтран Хөвсгөл нууранд хэчнээн төрлийн загас байдгаас эхлээд нуурын бүх төрлийн судалгаа шилжилгээ хийх юм. Хөвсгөл нуурын ёроолд одоогоор 42 тонн шатахуун бүхий 5 автомашин байгааг эхний ээлжинд татаж гаргах нь чухал байгаа. Гэхдээ ОБЕГ-ын болон нутгийн иргэдийн мэдээллээр нуурын ёроолд 28 техник хэрэгсэл байна. Эдгээр нь 50-130 метрийн гүнд байгааг тооцоолж судлах хэрэгтэй. Монголын шумбагчид 50 метрийн гүнд шумбадаг. Иймд олон улсын зэрэглэлтэй шумбагчид ажиллуулах шаардлагатайг Б.Бат-Эрдэнэ онцлов.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ