"Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний 16-р хурал" өнөөдөр /2022.10.03/ эхэллээ. Тус хурлын эхэнд Увс нуур, Хөвсгөл далай зэргийг ЮНЕСКО-гийн "Шим мандлын нөөц газар"-уудын дэлхийн сүлжээнд бүртгэсэн батламжийг албан ёсоор БОАЖ-ын сайдад гардуулсан юм.
Хөвсгөл далай, Увс нууруудыг ийнхүү ЮНЕСКО-д бүртгүүлснээр цэнгэг ус, газар нутгийг нь дэлхийн улс орны дэмжлэгтэйгээр хамгаалах боломж бүрдэж байна гэж салбарын яам онцолж байна.