Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ираны цөмийн асуудлаарх гэрээний талаар шууд хэлэлцээ хийхийг санал болгожээ


ТЕХРАН. /TASS/.
 “Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө” буюу цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаарх гэрээг сэргээх талаар шууд хэлэлцээ хийх саналыг АНУ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Ираны эрх баригчдад тавьжээ.   Энэ тухай Ираны Гадаад хэргийн сайд Хосейн Амир мэдээллээ гэж “Al-Monitor” цахим хуудсанд бичсэн байна.  Техран Америкийн талаас "шууд ярилцах" хүсэлтийг хүлээн авч байна гэж Хосейн Амир мэдэгджээ. Түүний хэлж буйгаар, асуудлыг ийм хэлбэрээр хэлэлцэхийн тулд Иран үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байх ёстой. “Бид АНУ-тай нүүр тулан хэлэлцэхээс айхгүй байна. Гэсэн хэдий ч, энэ нь тоглоомын явцыг өөрчилж, бидний хувьд эдгээр хэлэлцээнээс тодорхой ашиг тус гарна гэдгийг бид ойлгох хэрэгтэй" гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.  
 
 
Д.ЖаргалЭх сурвалж; "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ