Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ховд аймагт тарваган тахлын тохиолдол бүртгэгдлээ



Ховд аймгийн Мөст сумын Хужирт багийн Түймэр гэдэг газраас иргэн "С" нь энэ сарын 12-ны өдөр хавхаар тарвага агнаж, чанаж идсэний дараа халуурах, гүйлгэх шинж тэмдэг илэрч, аймгийн эрүүл мэндийн төвд хандсан байна. Ховд аймгийн ЗӨСТ-ийн яаралтай дуудлагын баг өвчтөнөөс сорьц авч лабораторийн шинжилгээ хийсэн бөгөөд молекул биологи, нян судлалын шинжилгээ болон эмнэлзүй, тархвар судлалаар тус өвчтөн нь тарваган тахлын булчирхайн хэлбэр, үжил хэлбэрээр хүндэрсэн болох нь батлагдаж, Ховд аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв хамтран халдварт өвчний голомтын шуурхай хариу арга хэмжээг аван ажиллаж байна. Иймээс иргэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж дараах зөвлөмжийг мөрдөөрэй.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ