Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хэрлэн голыг хамгаалах цогц ажил эхэллээ



Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилга, өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хэрлэн голыг хамгаалах ажил эхэллээ. Ерөнхийлөгчийн Тамгын газраас Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газар, Хэрлэн голын сав газрын захиргаатай хамтарсан хурал хийж, ажлын төлөвлөгөө, зохион байгуулалтын талаар ярилцсан байна.
 
Энэ хүрээнд Хэрлэн гол дамнан урсдаг таван аймаг, нэг дүүрэг, 22 сумын төр, захиргааны байгууллагын болон холбогдох албаны хүмүүсээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулахаар боллоо. Цаашид Хэрлэн голын эх цутгал голуудыг давхар хамгаалалтад авч, гол, мөрнийг хамгаалах жишиг, цогц ажил хийхээр төлөвлөж байна. Хэрлэн гол нь Хэнтийн нуруу, Бурхан Халдун хайрханаас эх авч 1,163 км урсан, хилийн цаана 200 гаруй км зайд Хөлөннуур (Далай нуур)-аар дамжин Номхон далайд цутгадаг томоохон голуудын нэг юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ