Завхан аймгийн Баянтэс сумын нутаг Цуурай гэх газар 9 дүгээр сарын 8-ны өдөр гал түймэр гарч, галын тархалт нэмэгдсээр Хайчийн даваа, Баян-хөндий зэрэг газруудыг хамарчээ.
Гал түймрийг унтраахаар хилийн цэргийн 0277 дугаар ангийн төв, хилийн цэргийн салбаруудаас 80 гаруй алба хаагчид, ойролцоох сумдын ард иргэд, дүйцүүлэх алба хаагчид гээд нийт 341 хүн, 40 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм.
Хил давсан түймрийн нөгөө хэсэгт ОХУ-ын Кизыл хотын ойн анги, хилчид, ард иргэд мөн 100 гаруй хүний бүрэлдэхүүн түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийн улмаас 7600 га газар шатжээ.