Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баянгол дүүрэг дэх зөвшөөрөлгүй баригдсан барилгын үйл ажиллагааг зогсоолоо

Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Ард аюушийн өргөө чөлөө, Монголын Үндэсний их сургуулийн зүүн талд байрлах иргэний захиалгатай барилгад 2020 онд хяналт шалгалт хийхэд барилгын ажлын зураг төсөл, барилга эхлүүлэх зөвшөөрөлгүй угсралтын ажил гүйцэтгэж байсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5,2 дахь заалтын дагуу арга хэмжээ тооцож, барилгын ажлыг зогсоосон.
Гэтэл 2022 оны 08 дугаар сард захиалагч иргэн нь эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг зөрчиж, барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан тул барилгын ажлыг дахин зогсоож, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааны журмаар захирамж гаргуулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 02-01/3700 дугаартай хүсэлтийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлтийг хүргүүллээ.




скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ