Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дархан хотод “Мөрөөдлийн шүхэр” нээлттэй өдөрлөг зохион байгуулна


Хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Мөрөөдлийн шүхэр” мэдээллийн аяны хүрээнд Дархан хотын “Дархан 50” цогцолборт хүүхэд залууст зориулсан нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Наймдугаар сарын 20-ны өдөр болох тус өдөрлөгийн үеэр   
•Мэдлэг сорих сонжоо, сонирхолтой туршилтууд 
•Зөвлөгөө мэдээллийн булан
•VR үзвэр
•Видео үзвэрийн булан 
•Фото булан 
•Open mic зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд хувь нэмэр оруулах замаар гэмт хэргийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм. 
 
“Мөрөөдлийн шүхэр” аяныг Нидерланд Улсын засгийн газрын санхүүжилтээр Хууль зүй, дотоод хэргийн яам, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран “Монгол Улсын хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хүчин чармайлтыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хоёр дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд нээлттэй өдөрлөгүүдээс гадна олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх видео контентууд, зурагт хуудас зэргийг түгээн мэдээллийн боловсролыг нэмэгдүүлэн ажиллаж байна.  2021 онд зохион байгуулсан “Мөрөөдлийн шүхэр-1” аяны хүрээнд давхардсан тоогоор 26 сая удаагийн цацалт хийж, 9 видео, 30+ төрлийн зурагт хуудас түгээн, сэтгүүлчдэд зориулсан 2 удаагийн сургалт зохион байгуулж, 10 нийтлэл бэлтгэн хүргэсэн бөгөөд аяны үеэр алга болсон 12 хүүхэд эсэн мэнд олдож байв. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ