АНУ “Huawei”-ийн бүтээгдэхүүнүүдэд хориг тавьснаас хойш тус компанийн борлуулалтын орлого анх удаа өслөө.
Тухайлбал: II улиралд “Huawei”-ийн орлого нэг хувиар өсөж, 25.3 тэрбум ам.доллар хүрсэн байна. Энэ нь 2020 оны IV улирлаас хойш анх удаа улирлын орлого нь өссөн тохиолдол боллоо. Харин тайлант хугацаанд “Huawei” компанийн цэвэр ашиг 35 хувиар буурч, 1.4 тэрбум ам.доллар болжээ.
Үүнд шинэ технологи хөгжүүлэх чиглэлээр болон шинэ бизнесийн салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн нь голлон нөлөөлсөн байна.
Э.Мишээлт | misheelt_enkh
Bloomberg Tv