Махны үнийг тогтворжуулах, эрүүл аюулгүй мах худалдаалах зорилгоор энэ жил “Дархан-Эрдэнэ мах комбинат” ХХК гэрээний дагуу гуравдугаар сард нөөцийн махны худалдааг эхлүүлсэн. Нөөцийн мах өнгөрсөн долдугаар сарын байдлаар нийт 182.87 тн борлуулагджээ. Гэрээний дагуу 200 тонн мах нийлүүлэхээс гэрээний хэрэгжилт 91.4 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын нийт 56 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байгаа бөгөөд арав орчим тонн махыг энэ сард худалдаалахаар үндсэн гэрээнд нэмэлт оруулж сунгалт хийсэн аж.
Нөөцийн махны борлуулалтыг сумдаар авч үзвэл Дархан сумын дэлгүүрүүдэд 86.72тн, Хонгор суманд 2.45 тн, Шарын гол суманд 4.16 тн, Орхон суманд 0.44 тн мах нийлүүлсэн. Мөн аймгийн ХХААГ-аас хоёр, гурав, дөрөвдүгээр сард зохион байгуулсан махны бөөний худалдаанд тус компани хонь, ямааны махыг гулуузуур худалдаалсан аж. Үнийн хувьд үхэр 9500 төгрөг, хонь 8500 төгрөг, ямаа 7500 төгрөгөөр худалдаалагдаж байна.