Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Хөвсгөл нуурыг хамгаалах ажлыг эрчимжүүлэхээр “Хөвсгөл нуурыг хамгаалах ажлын хэсэг”-ийг ирэх долоо хоногт байгуулахаар болжээ. Ажлын хэсгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ахлан ажиллах аж. Байнгын ажиллагаатай тус ажлын хэсэг нь “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-аас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлж, нуурыг хамгаалах дөрвөн чиглэлээр нийт 26 ажил хэрэгжүүлэх юм байна. Тус ажлын хэсгийн төлөөлөл сар бүр Хөвсгөл нууранд ажиллаж, дээрх ажлуудаа хянаж, хэрэгжилтийг ханган ажиллах юм.