Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аргалант сумын зодуулсан дарга: Манай сумын засаг дарга намайг "ажлаа өг" гэж дарамталсан нь үнэн


Төв аймгийн Аргалант сумын Засаг дарга Б.Батжаргал тус сумын нэгдүгээр багийн дарга Э, Засаг даргын Тамгын газрын дарга Ш нарыг зодож, танхайрсан бичлэг олон нийтийн сүлжээгээр ил болсон.  Төрийн албан хаагчийн ёс зүй, үүргийг умартаж, ёс зүйгүй үйлдэл гаргаж, хүний биед санаатайгаар халдсан Аргалант сумын Засаг дарга Б.Батжаргалыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа аж. Энэ талаар түүнд зодуулсан гэх нэгдүгээр багийн дарга н.Энхбаатараас тодрууллаа. Тэрбээр ”Би компьютер томографийн зураг авхуулсан. Өчигдөр шүүх эмнэлэгийн дүгнэлт гарсан. Аргалант сумын Засаг дарга Б.Батжаргалыг “Төрийн албан хаагчийн ёс зүй, Эрүүгийн хэрэг хийсэн" гэх хоёр үндэслэлээр шалгаж, мэдүүлэг авч байгаа. Намайг ажлаа өг гэж дарамтласан нь үнэн. Өмнө нь хэд хэдэн хүнийг ажлаас нь халж байсан” гэлээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ