Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ӨВӨРХАНГАЙ: Баяр наадмын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө



Хэлтэс, албадын дарга нарын шуурхай хурал болж, аймгийн Засаг даргаас үүрэг чиглэл өглөө. Аймгийн түүхт ойн баяр наадмын тэмдэглэлт өдөр хаяанд ирж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, хариуцлагатай хандахыг байгууллагын дарга нарт сануулав.
“Түүхэн ойгоо тэмдэглэх нь нэг хүний, нэг байгууллагын ажил биш, Өвөрхангай гэх нэрээр овоглодог хүн бүрийн оролцох баяр, бахархлын өдөр учраас ажил, үүрэг хариуцаж авсан төрийн албан хаагчид идэвх санаачилгатай хандах ёстой” гэдгийг аймгийн Засаг дарга онцлон анхаарууллаа.
Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд 1053 хүн оролцохоос 420 нь төрийн албан хаагчид юм. Наадам 7 дугаар сарын 24-ний өдөр өсвөрийн сурын харваагаар эхлэх бөгөөд сайд нарын хөшөөнд цэцэг өргөх, Баярын хурал, Хүндэтгэлийн тоглолт, Арвайхээр цэргийн хүрээний нэгдсэн тоо, оройн шоу тоглолтыг эхний өдөр зохион байгуулах аж.
Тоглолтод Өвөрхангай аймгийн харьяат МУГЖ Т.Ариунаа, Э.Анхбаяр, МУСТА П.Идэржавхлан, Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан чуулгын бүрэлдэхүүний хамт мөн Харанга хамтлаг оролцохюм.


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ