Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлахдаа тус улсын ард түмэнд коронавирус буюу COVID-19 халдварт өвчинтэй тэмцэхэд нь дэмжлэг болгож 30000 хонь хандивласан.
Энэхүү хандивын ажлыг дэмжиж, Увс аймгийн малчдаас 1000 хонь хандивлахаар болжээ. Аймгийн удирдлагууд энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичгээр уламжилсан байна.