Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тавдугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэг, хоёрдугаар багцад ажиллалаа. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн багц 1-р хэсгийн 37.28 км авто замын асфальтбетон хучилтын ажил эхэллээ. Тус багцын ажлыг Арж капитал ХХК гүйцэтгэж байгаа юм. Энэ хэсгийн 37 км замын суурь асфальтбетон хучилтын ажлыг 6 сарын 8 гэхэд дуусгахаа тус компанийнхан танилцууллаа.
Эх сурвалж: ЗТХЯ