Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

377 мянга гаруй иргэн өглөөний дасгал хөдөлгөөн хийж хэвшжээ


Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор улс орон даяар зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян Өвөрхангай аймагт амжилттай хэрэгжиж байна. Аян үйл ажиллагаа эхэлсэн 2 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Өвөрхангай аймгийн хэмжээний 55 байршилд 377 мянга гаруй иргэн өглөө бүр идэвхтэй дасгал хөдөлгөөн хийсээр иржээ.

Өнөөдөр Аюуш баатрын талбайд аяны үр дүнг үнэлж, идэвхтэй оролцсон байгууллага, хамт олон, дасгалжуулагчдыг шагнан урамшууллаа. Мөн аяны хүрээнд хэвшүүлж буй бие халаалтын болон үндсэн дасгал, тайвшруулах дасгалыг хийж, энэ өглөөг эрч хүч дүүрэн угтаад байна.

 “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныхүрээндаймгийн Ажлын хороо,Соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын газар, Хөгжимт драмын театраас“Өвөрхангайн магтаал”-ын  аянд “Дасгалын жор”-ыг шинээр дэглэснийгерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдхичээлийн завсарлагаанаараа хийж хэвшиж байгааг Ажлын хорооны дарга, аймгийн Засаг даргын орлогч С.Ундрах хэллээ. Тэрбээр “Дасгалын жорыг гаргахдаа эрүүл амьдралын эх үндэс болох дасгал гимнастикийг сурталчлаад зогсохгүй, Монгол өв соёл, бие биелгээг давхар түгээн дэлгэрүүлж, хойч үедээ уламжлуулж байгаа” гэсэн юм.

Тус арга хэмжээнд улсын Биеийн тамир, спортын хорооны багш, дасгалжуулагчид хүрэлцэн ирж оролцсон бөгөөд эрүүл амьдралын хэв маяг, дасгал хөдөлгөөний ач холбогдлын талаар энэ өдрийн турш сургалт зохион байгуулах аж. 








скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ