Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тасалгааны цэцгийн үзэсгэлэн худалдаагаар 2,0 сая төгрөгийн борлуулалт хийв


МЭХ-ны Дундговь дахь салбараас "Цэцэгт Мандалговь" хөтөлбөрийн хүрээнд таримал цэцгийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулав.
Тус үзэсгэлэнд цэцэг тарих “хобби”-гоо хөгжүүлж, бизнес болгох сонирхолтой бүсгүйчүүд оролцож, цэцгийн үр үрсэлгээ, тасалгааны болон ховор цэцэг, бордоо, хөрс, цэцгийн ваар, тэжээл, витамин зэрэг бүтээгдэхүүн зарж, 2,0 сая гаруй төгрөгийн борлуулалт хийжээ.
Цэцэгчин С.Эрдэнэчимэг 2013 оноос хойш үрээр тасалгааны цэцэг тарьж байгаа бөгөөд тус үзэсгэлэнд “шимтгэлэй” цэцгийн 5 төрөл,”халганай” цэцгийн 4 төрөл, зүрхэн цэцэг, хятад сарнай, мөнгөний цэцэг, кактус болон мандлын цэцгийн үр, тэжээл, витамин зэрэг бүтээгдэхүүнээрээ оролцлоо.
Тэрээр цэцгээ хэрхэн арчлан ургуулах тухай “цэцгийн үрсэлгээ хийхээсээ өмнө хөрсөө зөв сонгож бэлдэхийг хичээдэг. Өөрөөр хэлбэл, хөвдөн хөрсийг бага зэрэг элс, бууцтай хольж хөрсөө бэлддэг. Усалгааны хувьд нэг дэх болон тав дахь өдөр усалдаг. Бусад цагт нь цэцгээ шүршиж, чийг өгдөг. Тэгэхээр цэцэг гоё өнгө ороод ирдэг юм” гэлээ.
Тэрээр өнгөрсөн оны 8 дугаар сараас эхлэн цэцгээ зарж, борлуулалтын орлогоор хүүхдийнхээ сургалтын төлбөрийн үлдэгдлийг төлсөн бөгөөд ирээдүйд цэцгийн хүлэмжтэй болж, тасалгааны төрөл бүрийн цэцэг тарьж, бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй ажээ.

Цэцэгчин У.Цэрэнпил цэцэг тарих маш сонирхолтой. 10 жилийн өмнөөс цэцэг тарьж эхэлсэн бөгөөд сүүлийн 2 жилд сонирхлоо бизнес болгох гэж хичээж байгаа эмэгтэй юм. Тэрээр өөрийнхөө энэ бизнесийн тухай танилцуулахдаа “би аль болох нийтлэг байдаггүй, ховор цэцгийг үрслүүлж тарихыг хичээдэг. Одоо надад хориод төрлийн цэцэг байгаа.
Үзэсгэлэнд ховор цэцгүүдээ авч ирлээ. Тухайлбал, “үүлэн” цэцэг, “азалия” буюу аз жаргалын цэцэг, сарнайн төрлийн цэцгүүд, сараана, угсаргана, алаг потос, “тогосон сүүл” цэцэг 3 төрөл, мөн навчаараа гоёдог “пальмо” буюу аз жаргалын мод байгаа. Энэ нь цэцэглэдэггүй, өндөр болж ургадаг, ач холбогдол нь агаар сайн цэвэршүүлнэ. Алаг потос бол агаарыг маш сайн цэвэршүүлж, чийгшүүлж өгдөг, тоосонцрыг өөртөө татаж шингээдэг онцлогтой ургамал.Сургууль, цэцэрлэгийн багш нар байнга уулзаж, зөвлөгөө авдаг.
Ургамлынхаа нэрийг мэдчихвэл ном, гарын авлага болон цахимаар түүний онцлог, арчилгааг мэдэж авдаг. Мөн иргэдэд хэрэгцээтэй мэдээллийг сайн өгөхийг хичээдэг” гэлээ.

Тус үзэсгэлэнд зарагдсан үрсэлгээ  3000 төгрөг, цэцэг савнаасаа хамааран 20,000-60,000 төгрөгийн үнэтэй байна. 
















скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ