Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Оргихын булгийг иргэн Х.Зуундарь өөрийн хөрөнгөөр хашаажуулжээ


Онгон сумын нэгдүгээр малчин Х.Зуундарь Оргихын булгийг өөрийн хөрөнгөөр хашиж хамгаалжээ. Тэрээр хашаагаа Дархан-Уул аймгийг зорин очиж хийлгэсэн, нэг ч төмөр ороогүй, цэвэр модон эко хашаа бөгөөд дөрвөн сая гаруй төгрөгөөр хийлгэжээ. Х.Зуундарь хэлэхдээ, миний хувьд жил бүр гэр бүлээрээ Алтан овоондоо ирж мөргөн, Оргихын булгийн рашаанаа хүртээд явдаг. Иргэд, жуулчид булагт олон төрлийн сав суулга, гараа дүрэх зэргээр усыг бохирдуулж байгааг сүүлийн жилүүдэд ажигласан. Хэрвээ энэ хэвээр байвал ус нь бохирдож, цаашлаад ширгэж үгүй болох эрсдэлтэй гэж бодоод мөн байгалиа хайрлан хамгаалах эх оронч үзлээр энэхүү хашаажуулах ажлыг өөрийн хөрөнгөөр хийсэн. Зөвхөн булгийн эхийг хашсан учир иргэд хашааны гадна талаас харж, дуулж хөгжөөх үйлээ хийж болно.

Харин хашаан доогуурх урсацаас хүртэнэ гэсэн үг. Мөн хашааг байрлуулахдаа булаг орчимд нэг ч нүх ухаж, шон суулгаагүй гэдгээрээ онцлог. Энэ бол байгалиа хайрлаж буйн бас нэг илрэл. Хашаагаа суурилуулаад сум орон нутагт нь албан ёсоор хүлээлгэж өгсөн. Хашааны хувьд маш бат бөх. Тиймээс цаашид иргэд ариг гамтай хандаж, хамгийн гол нь байгаль дэлхийгээ, нутаг усаа хайрлах сэтгэлтэй байгаасай л гэж хүсмээр байна гэсэн юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ