Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төв аймагт “Киндер” нэрийн бүтээгдэхүүний тандалт судалгаа хийжээ

Олон улсын мэдээллийн сүлжээгээр мэдээлэгдсэний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 01/50 дугаартай удирдамжийн хүрээнд Төв аймгийн Зуунмод сумын хүнсний худалдааны газруудад худалдаалагдаж буй “Киндер” нэрийн бүтээгдэхүүнд төлөвлөгөөт бус тандалт судалгааг хийжээ.
2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хяналтын чиглэлийн 10 улсын байцаагч 33 супермаркет, 44 хүнсний дэлгүүр нийт 77 аж ахуйн нэгж, иргэдийг уг тандалт судалгаанд хамруулсан байна. Улмаар 5 супермаркет, 4 хүнсний дэлгүүрээс ОХУ, Польш улсад үйлдвэрлэсэн Kinder сюрприз, Kinder joy, Kinder chocolate, Kinder delice нэрийн 1005 ширхэг бүтээгдэхүүнийг илрүүлж холбогдох зөвлөмжийг өгч ажиллажээ.
   

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ