Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баян-Өлгий аймагт 407,6 мянган толгой төл бойжиж байна


Баян-Өлгий аймагт оны эхэнд 956,9 мянган хээлтэгч төллөх тооцоо гарсан. Үүнээс 412,6 мянган хээлтэгч төллөж, мал төллөлт 43,1 хувьтай байна. Одоо аймгийн хэмжээнд 407,6 толгой төл бойжиж байгаа ба бойжилтын хувь 98,8 байна.
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээллээс харахад мал төллөлт Толбо суманд хамгийн өндөр буюу 73,3 хувь, Алтанцөгцөд 67,9, Баяннуурт 62,4, Ногооннуурт 61,3, Дэлүүнд 59,3 хувь, бусад суманд 50-иас доош хувьтай байгаа аж.  
Харин 3,3 мянган хээлтэгч хээл хаяж, 5 мянган төл хорогджээ.
Ташрамд сануулахад, Баян-Өлгий аймгийн малчид 2021 онд 860.8 мянган төл бойжуулж, бойжилт нь 97.5 хувьтай байсан юм. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ