Он гарсаар аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 4012 иргэн коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна. Тодруулбал, оны эхний өдрөөс хойш нэгдүгээр тунд 26, хоёрдугаар тунд 60, гуравдугаар тунд 1985, дөрөвдүгээр тунд 1941 иргэн хамрагджээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд коронавируст халдварын 4834 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байгаа бол Тусгаарлах эмнэлэгт 403 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Тухайн иргэдээс 13 иргэний биеийн байдал хүнд, 109 иргэнийх хүндэвтэр байгаа юм.
Он гарсаар коронавируст халдварын хүндрэлийн улмаас нэг иргэн нас баржээ.