Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Brisk брэнд зөвлөж байна: Хүйтэнд машинаа “хөлдөөчихсөн” үү?


Ойрын өдрүүдэд “Машинаа гадаа хонуулсан чинь хөлдчихлөө”, “Баяжсан машин асаалгая” гэх зар мэдээлэл нийгмийн сүлжээгээр олширлоо. Энэ байдал жил бүхний өвөл давтагдсаар ирсэн. Энэ жилийн хувьд “баяжсан” гэх машиныг дуудлагаар ирж асаах үйлчилгээний үнэ 60-120 мянган төгрөгийн хооронд байна. Машины марк, очих газрын хол ойроос шалтгаалж үнэ ийнхүү янз бүр байдаг ажээ.    Дулаан орчинд зүгээр байсан машин хүйтэнд яагаад асахаа больдог, жолооч нар энэ байдлаас гарахын тулд ямар арга хэмжээ авах талаар доорх зөвөлгөөг хүргэж байна.   
Юуны өмнө ямар ч машины хувьд хүйтэнд асдаг, асдаггүй гэсэн ойлголт байхгүй. Оригинал очлууртай, өвлийн шингэн тос, сайн аккамулятортай байхад бүх төрлийн машин хэвийн асна. Түлхүүр дармагц хөдөлгүүр эргэж байгаа мөртөө асахгүй байгаа нь очлуурын ашиглалтын хугацаа дууссантай шууд холбоотой. Ашиглалтын хугацаа дуусаагүй, үйлдвэрээс зааж өгсөн кодоор нь очлуураа сольсон байхад ямар ч хүйтэнд гадаа хичнээн ч хоногоор хучлаггүй, хучлагатай хонуулсан асна.
Тэгвэл “машин хөлдчихлөө”, “баяжчихлаа” гэсэн ойлголт яагаад байдаг вэ? Үүнийг жолооч нартаа энгийнээр тайлбарлая. Очлуурын сахал, электродын хооронд үйлдвэрээс нь тогтоосон тодорхой зай хэмжээ байдаг. Хөдөлгүүрийн шатах камерын цельсийн 500-800 градус бүхий орчинд очлуур тэсрэлт үүсгэдэг. Ийм шатамхай халуунд ажиллаж буй очлуурын электрод оройгоосоо элэгдсээр бага багаар доошоо суудаг. Улмаар сахал, электрод хоёрын хоорондох зай үйлдвэрийн тогтоосон хэмжээнээс холдсоор ашиглалтын хугацаа дуусдаг. Зуны цаг, эсвэл орчны хэм дулаан /дулаан граж, байрны доод талын дулаан зогсоол гэх мэт/ нөхцөлд хугацаа нь дууссан очлуур машиныг асааж дөнгөдөг. Учир нь сахал электрод хоорондох холдсон зайд орчны дулааны нөлөөгөөр очлуурын оч хаялт нь тэсрэлт үүсгэх боломжтой. Зарим машин дөнгөж ассаны дараа хөдөлгүүр нь доголдож байгаад халсныхаа дараа догол арилж хэвийн ажиллаж эхэлдэг. Энэ нь ашиглалтын хугацаа дууссан очлуур хүйтэн төлөвт очоо жигд бус хаяж байгаад орчны халуун хэмд шилжсэний дараа очоо хэвийн хаяж байна гэсэн үг. Хэдийгээр хөдөлгүүр халсан үед тухайн очлуур ийнхүү хэвийн ажиллаж байгаа ч нэгэнт ашиглалтын хугацаа дууссан бол шатахууны 30-40 хувийг нь бүрэн тэсэлж чаддаггүй. Ийнхүү бензин дутуу шатсанаас болоод машин хүчгүй болно. Тиймээс хүч, хурдаа бүрэн авахуулахын тулд жолооч хэвийн үеийнхээс илүү байнга хүчилж өндөр хаазтай явсаар бензин идэлт ихэсдэг байна.
Харин гадаах орчин хүйтэн үед очлуур очоо нэгэн жигд бус харин тасалдаж хаядаг. Машиныг асаахаар түлхүүр дармагц очлуур очоо хаяад-болиод, хаяад-болиод байна гэсэн үг. Ингэж очоо тасалдаж хаяснаас болоод бензинээ тэсэлж чадахгүй, улмаар шатах камер луу цацагдаж байгаа агаар, бензиний холимогонд сахал, электрод бүхэлдээ норж бидний нэрлэдэгээр “баяжих” үзэгдэл болдог. Манайхан “машин хөлдлөө” ч гэж ярьдаг. Өвөл хүйтэн болохоор хүмүүс “хөлдсөн” машинаа асаахаар дуудлагын үйлчилгээ авч, машинаа албадан асааж байна. Нэг удаадаа ийнхүү хамгийн багадаа 60000 төгрөг төлж албадан асаасан ч нэгэнт ашиглалтын хугацаа нь дууссан очлууртай болохоор дараа нь нөгөө машин дахиад л хөлдөнө. Дахиад л дуудлага дуудаж мөнгө төлнө. Энэ үйлдэл хэд хэд давтагдаж хүмүүс цаг хугацаа, мөнгө санхүүгээрээ хохироод л үлдэнэ. Эцсийн дүндээ очлуураа солих хэрэгтэй л болдог. Тиймээс үйлдвэрээс нь зааж өгсөн кодоор очлуураа сольсноор нэг бус нэлээд хэдэн өвөл санаа амар өвөлжих боломжтой гэсэн үг. 


 
Ашиглалтын хугацаа дууссан очлуурын электродын үзүүр ингэж элэгддэг 
Мөн оргинал очлуурыг үйлдвэрээс зааж өгсөн кодоор нь тааруулж тавьснаар шатахуун гүйцэт шатаж, хөдөлгүүр бүрэн хүчин чадлаараа хэвийн ажилласнаар бензин зарцуулалт багасна.
Жолооч нараас түгээмэл гардаг бас нэг асуултын нэг бол “яагаад зарим очлуурыг жил бүхэн сольдог вэ?” юм.
Манайхан ихэвчлэн Хятадаас оруулж ирсэн очлуур тавиад тэр нь нэг жил яваад ирэх өвөл нь хүйтэнд машинаа асааж чадахаа больдог байдал давтагддаг нь ингэж асуухад хүргэдэг. Гадуур зарагддаг тэдгээр хуурамч очлуур нэг зуныг л элээнэ. Учир нь хуурамч очлуурын электродод ордог материалыг (зэс, никел, платин, иридиум, мөнгө гэх мэт) стандарт бусаар холиод хийдэг ажээ. Харин оригинал очлуурын электродыг 100 хувь иридиум материалаар хийдэг. Тиймээс машиндаа нэг удаа солиод 100,000 км хүртэл явахаар үйлдвэрээс нь ашиглалтын хугацааг нь тооцсон байдаг. Иридиум материалтай очлуур халуун их даадаг, тог дамжуулах чадвар илүү, шатамхайд удаан хайлж элэгддэг. -35-аас -45 градус хүйтэнд ч баталгаатай асна. Тиймээс өвөл болгон машин хөлддөг гэдэг буруу ойлголтыг халах хэрэгтэй.
Очлуурын тухай илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж авна уу.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ