Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамьяан, улс төр судлаач О.Чулуунбилэг, АН-ын гишүүн н.Цэрэнбат нар мэдээлэл хийж, сонгуулийн санал тоолох хар машинтай холбоотой гар утасны нууц бичлэгийг дэлгэсэн билээ.Уг бичлэгт орон нутгийн сонгуульд МАН-аас нэр дэвшин сонгогдоод буй Г.Гангамөрөн, Б.Сэмжидмаа нарын яриа орсон байдаг.
Тодруулбал: " Б.Сэмжидмаа: - Тийм, маш аюултай тээ?Икс ХҮН - ...Тийм, энэ нөгөө яагаад гэхээр бид нарын хооронд нууцын зэрэглэлтэй хийгдэж байгаа асуудлууд маш их байна. Ямар нэгэн байдлаар эргээд фактууд, дуу хураах ч юм уу, бичлэг хийх ямар нэгэн асуудал бол байхгүй шүү.Б.Сэмжидмаа: - Мхн, за эгч нь бол яг үнэнийг хэлэхэд эхлээд тийм юм байж болдог! юм уу? гэж асуусан тээ. Тийм юм байж болдог юм уу? Гэхдээ, яахав хүн болгон л хэлдэг л дээ. Хүн л хийж байгаа юм чинь тиймэрхүү зүйлс байж болдог л гэж байгаа юм л даа. Гэхдээ энд бол одоо миний талаар ч юмуу хувь хүний талаар сөхөж биш, эерэгээр бодоход би өөрийнхөө л эрх ашгийн төлөө л ярьж байгаа юм. Тэгээд дүүргийнхээ намын 250 хэдэн мянган сонгогчид, дээрээс нь бас цаашлаад нэмэгдэх байлгүй тээ? Тэгээд бид нар өнөөдөр нөхцөл байдлыг мэдэж байгаа учраас зүгээр нэг хэсэг бүлэг хүмүүс хувийн эрх ашгаараа хувийн юм хийдэг болвол бас тийм юманд орж байгаа юм билээ гээд ярьдаг. Айдас, хардлага хардалт ч юмуу... бүр бүхий л төвшинд байдаг. Ийм зүйлийг бас байдаг л гэж хүмүүс ярьсаар л...Тэгэхээр би мэдэхгүй байгаа учраас тийм хүмүүс бас ямар учиртай юм...төрийн эрхийг хууль бусаар авч байгаа үйлдэл л байгаа байхгүй юу... Гэхдээ яахав, би итгэж байна...
(Гангамөрөн гаднаас орж ирэв)
Г.Гангамөрөн: - Тийм учраас асуух юмнуудаа ний нуугүй асууж...Аа бид ямар нэгэн байдлаар итгэлцэхгүй, цаашаа явахгүй гэж үзвэл хэн нэгнийгээ хорлох гээд тийм асуудал бол ерөөсөө байхгүй.Икс ХҮН: - Аан, тийм асуудал бол байхгүй, байхгүйИкс ХҮН: - Энэ дээр ерөөсөө 2 л ажиллагаа явагдана. Энэ дээр нэг ийм баталгаа байгаа.Г.Гангамөрөн: - За?! Икс ХҮН: - За яах вэ гэхээр, энийг эндээс араас нь энийг гээд, энийг одоо яаж тэнцүүлэх вэ, яаж илүү гаргах вэ гээд энэ дээр л ерөөсөө бид нарын хийх ажил хэрэг болноГ.Гангамөрөн: - Харин яг яаж?Икс ХҮН: - Бүр татаж ирж нарийн ширийн юмнуудыг бол ярих гээгүй шд. Цаасаар нь гар тооллого хийчихээд ахиад зөөгөөд зай гарчихаж байгаа шд.
Б.Сэмжидмаа: - За одоо жишээ нь МАН-аас Сэмжид, АН-аас Энхболд бид 2 нэг тойрогт өрсөлдөж байгаа. За би дугуйлахдаа бол хэнийг ???-г дугуйлна. Энэ санал над дээр ирэх хэрэгтэй байдаг. Энийг яаж ирүүлэх үү?
Икс ХҮН: - ...одоо нөгөө бодит саналууд явж байгаа шдээ. Бодит хүмүүсийн. Тэрнээс өмнө бид нар одоо энэ Сэмжидмаа дарга дээр ч юм уу юу яачихсан байх ёстой гэсэн нарийн төвөгтэй юмнууд бол бий... Программ чинь өөрөө бүх юмаа зохицуулаад та хэдийн өгсөн нэрсийн жагсаалтаараа урьдчилаад... Одоо ерөөсөө ажиллагаа яваад эхлэх юм бол урьдчилаад хэсгийн хороон дээр ч юмуу тээ, хичнээн саналын хуудас ирэх гэх мэт мэдээллээ урьдчилаад авчихна шдээ. Тийм, тэгээд тэрэн дээр л ерөөсөө бүх юм хийгдэнэ. Эргээд машинаар тоолсон гараар тоолсон хоёр чинь таарч байх ёстой. Ерөөсөө л гарч ирэхдээ үр дүн нь гарын тооллого машины тооллого хоёр чинь л яг адилхан байна л гэсэн үг. Хэрэв бид нарын хооронд бүр яг итгэлцлэлийн асуудал байхгүй, яг хамтраад хийе гэх юм бол бид нарын зүгээс бүх ажиллагаанд бэлэн. Зөвхөн Баянгол гэх юмуу, нийслэл дээр гэх юм уу.
Б.Сэмжидмаа:- ...Уншихад л энийг баллаад, энийг уншаад гардаг л бол шууд ДАВАЙ!...Уншуулаад л тестлээд үзэхэд л өөр хүн дугуйлчихсан байхад Сэмжидмааг л дугуйлчихсан гараад ирвэл болж л байгаа байхгүй юу.
Икс ХҮН: - Гэдэг шиг байхгүй юу, бид нарын хүсээд байгаа батлагаа гэдэг чинь. Бид нарын та хэдэд өгч байгаа батлагаа тэр л байхгүй юу. Машинаар тоолоход мэдээж таны санал илүү байна. Аан, маргаан гараад, одоо муугаар шдээ. Гараар тоолоход машины тооллоготой, гар тооллогын санал яг таарч байнаа л гэсэн үг.Г.Гангамөрөн: - Тийм болохоор ер нь шулуухан байсан нь дээр ш дээ тээ.Тэгэхгүй тэгээ л албаны үгээр яриад. Чи одоо яг хаана нь байна?
Икс ХҮН: - Би энд хувиараа бизнес эрхэлдэгГ.Гангамөрөн: - Тэгэхээр одоо хувиар нь хир юм? Одоо компаний чинь чиглэл, хувиар нь ямар чиглэлийнх юм? Зүгээр одоо шууд ярьИкс ХҮН: - Яахав, ерөнхий ойлголт өгчихье. Энэ яриа ингээд эндээ л үлдэнэ гэж би ойлгож байгаа шдээ.Г.Гангамөрөн: - Тийм зөв зөв.Икс ХҮН: - Тэгэхээр, мэдээж бол тусгай програм байгаа. Програм дээр ажиллана. Санал хураалтын хуудас энэ тэр гээд, бид нар ерөөсөө тэрэн дээр л ажилладаг. Мм. мэдээж хар машины сервер нь гадаадад байдаг. Тэгэхээр бид нар яг тэр чиглэл дээр нь л ажиллана гэсэн үг. Саяны УИХ-ын сонгууль дээр ч гэсэн бид нар том хэмжээний ажиллагаа хийсэн. Амжилттай болсон байгаа. Тэгэхээр үр дүнг нь та бүхэн мэдэж байгаа байх.
Г.Гангамөрөн: - Тэгэхээр яахав, юм мэдэхгүйдээ асууж байгаа юм биш. Батлагаа нэхэж л асууж байгаа юм. За, одоо өөрийгөө гэхэд ч хаашаа юм, хүчээр гаргаад өгөөчээ гэхээр, би бол мэдэхгүй. Бодит жишээтэй л хийхгүй бол ерөөсөө нэг л итгэлцэж чадахгүй... Бүх хүнтэй л бид нар яриад. энэ яагаад ингэчихэвээ гэдэг л асуудал гарна шд. Тийм учраас муухай хардалт үүснэ гэсэн үг цаашаагаа. Тэгэхээр нь өөрийгөө л бодож байгаа байхгүй юу.
Икс ХҮН: - Хамаагүй, хамаагүй. Энэ яриа эндээ л үлдэнэ гэж ярьсан ш дээ хэдүүлээ. Тэгэхээр яг саналын хуудсан дээр ажиллана гэж байгаа нь болохоор нэгдүгээрт: машины дүрмээр. Хоёрдугаарт: ард талд нь байгаа гараар тоолох асуудал дээр байгаа бол энэний тэнцлийн үр дүнг яахав?. Энэ хоёр ерөөсөө хоорондоо таарч байх ёстой байхгүй юу. Тэгэхээр одоо хэрвээ ингээд хэдүүлээ болноо, бүтнээ гээд цаашаагаа ажлаа үргэлжлүүлээд ажиллаад явъя гэх юм бол одоо маш яаралтай ! ... Хугацаа бага үлдчихсэн байгаа болохоор та хэдийн шийдвэр гаргах асуудал байгаа юм. Одоо ажиллагаанууд маань хийгдэх цаг байхгүй юу. Одоо нэгдүгээрт орон нутгийн сонгууль дээр ... баазан дээрээ үндэслэж ажиллах боломж нь байгаа байхгүй юу... Баянгол дүүрэг дээрээ бүр яг түлхүү шууд ажиллая гэж бодож байгаа.Г.Гангамөрөн: -...За Батаагийн 100-аас яаж Доржоогийн 10-г татаж авах юм?...Эгч нь нөгөө анхдагч үүрэн дээр нь байдаг байхгүй юу... За ингээд хараар дугуйлчихсан юм чинь тоололтын хэсгийн хороон дээр яг дугуйлчихсан 100-г л яана шдээ. Жишээлбэл сая их хурал дээр яасан бэ гэхээр, за чи энийг эхлээд тайлбарлаатах. Гараар тоолоход Батаа 100, Доржоо 1 л гарна шдээ оригналиараа цаасан дээр байгаа юм чинь. Та нар зөвхөн програмын тухай л яриад байна шдээ." гэсэн яриа бичлэгт үлдсэн байдаг.
Тагнуулын Ерөнхий Газрын ХМОНХА-ы дарга Т.Баярхүү энэ тухай : "Нийтэд тархсан аудио бичлэгтэй холбоотой асуудлыг Тагнуулын байгууллагаас шалгасан. Өмнө нь залилан хийж байсан нэр бүхий дөрвөн этгээд ашиг хонжоо олох зорилгоор сонгуулийн санал тоолох төхөөрөмжид гаднаас нөлөөлөх буюу хакердаж болно гэж бусдад итгүүлэх байдлаар замаар зохиомол байдал бий болгож бусдад хамтран ажиллах санал тавьсан.
Ямар нэг улс төрийн намын гишүүн тус этгээдэд итгэж мөнгө өгсөн, тэдэнтэй тохиролцсон зүйл тохиолдоогүй бөгөөд тухайн иргэд өөрсдөө сонгуулийн санал тоолох машиныг хакердах боломжгүйг мэдэж байсан. Тиймээс тус хэрэг нь залилах гэмт хэргийн шинжтэй байгаа тул цагдаагийн газарт шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн" хэмээн тайлбарласан.
Өөрөөр хэлбэл ийм уулзалт болсон нь үнэн гэсэн үг.
Тэгвэл хар машин хакердагч гэж өөрийгөө нэрлэсэн этгээдтэй уулзаж, үйлчилгээ сонирхсон Г.Гангамөрөн, Б.Сэмжидмаа нарт ямар хариуцлага тооцох юм бол?
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар хэдийгээр Г.Гангамөрөн, Б.Сэмжидмаа нар нь хэдийгээр орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон ч цаашид шалгах хууль эрх зүйн боломж бүрэн нээлттэй байгаа аж.
Г.Оргил
http://www.sonin.mn/news/gemt-hereg/115467