Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нийслэлийн 99 хороонд 4000 гаруй албан хаагч агаарын бохидлын эсрэг хяналт тавьж байна



Мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллага, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагчдаас бүрдсэн 4000 гаруй албан хаагч өнөөдрөөс /01.07/ эхлэн 6 дүүргийн 99 хороонд хяналт тавин ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэлийн хэмжээнд агаар бохирдуулагч эх үүсвэрүүд, түлшний чанар болон хүрэлцээ зэрэгт тогтмол хяналт тавьж ажилладаг.

Энэхүү хяналтын ажлын хүрээнд өнөөдрөөс /2022.01.07/ эхлэн уг хяналтыг эрчимжүүлэх зорилгоор "Агаарын бохирдлын эсрэг аян"-г зарлан урьдчилан сэргийлэх хяналтыг өргөжүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эдгээр албан хаагчид сайжруулсан түлшний түүхий эдээс хэрэглэгч хүртлэх бүх шатанд байнгын 24 цагийн хяналт тавин ажиллах юм байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ