Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга баг буюу сумын төвийн нутаг Эгийн голд 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халиа үүсэж эхэлсэн байна. Халиа нэмэгдсээр тус сумын 33 өрхийн байшин, гэр усанд автжээ. Тодруулбал тус сумын 2, 4 дүгээр багийн 33 өрхийн 74 том хүн, 94 хүүхэд амьдардаг 28 байшин, 5 гэр усанд автаад байна.