Баянхонгор аймгийн хэмжээнд төрийн байгууллагуудыг “Шинэ жилийн баяр” тэмдэглэхийг хориглох шийдвэр гарчээ. Монгол Улсын Засгийн газрын 57 дугаар хуралдаанаас өгсөн үүрэг чиглэл, коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах зорилгоор тус захирамжийг аймгийн Засаг дарга гаргасан байна.
Мөн захирамжаар, коронавируст халдвараас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, вакцины гуравдугаар тунд хамрагдахыг нийт төрийн албан хаагчдад уриалжээ.
Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангаж, шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй байх талаар арга хэмжээ авч ажиллахыг сумдын Засаг дарга, төрийн байгууллагын дарга, захирал, эрхлэгч нар үүрэг болгосон байна.