Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Даруухан жүжигчин Киану Ривз “Marvel”-ийн кинонд тоглохыг хүсдэг

Америкийн алдарт жүжигчин Киану Ривз /Keanu Reeves/ “Marvel” кино студийн шинэ супер баатрын кинонуудын нэгэнд тоглож, дүр бүтээх  хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Харин чухам ямар дүрд тоглохыг хүсч байгаагаа жүжигчин тодорхой хэлээгүй байна.
“Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг байх болно. Учир нь тэнд үнэхээр гайхалтай найруулагч, алсын хараатай хүмүүс баг болон ажилладаг. Тэд хэний ч хийж байгаагүй зүйлийг хийж чаддаг” гэж жүжигчин Киану Ривз “Esquire” сэтгүүлд ярьжээ.
Киану Ривз нь  үзэгчдэд “Матрикс” /Matrix/, “Константин: Харанхуйн эзэн”, /Constantin/, “Жон Уик” /John Wick/ гэх зэрэг киноныхоо дүрээр танигдсан Холливудын хамгийн даруухан, Буддын шашинт жүжигчин юм.
(Эх сурвалж: Mignews)
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ