Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Монгол Улсын хойд хил дээр ажиллаж, Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн 0257 дугаар анги, 0258 дугаар хүчжүүлсэн салбарын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.
Мөн Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргасан нөхцөл байдалтай танилцаж, орон нутгийн цаатан иргэдтэй уулзана.