Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 31, суурин 65 цэгт 96 багийн 304 эмч, ажилтан ажиллаж, 5868 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана. Томоохон зах, худалдааны төвүүдэд 19 цэг нээн ажиллуулж эхлээд буй. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.