Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Бүргэдийн баярыг ирэх сарын 4, 5-ны өдөр зохион байгуулна


Баян-Өлгий аймгийн ЗДТГ, БОАЖГ, Монголын бүргэдчдийн холбоо, Казах шувуулахуйн холбоо, Монгол Алтайн нурууны УТХГ-ын Хамгаалалтын захиргаа, Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа хамтран "Бүргэдийн баяр 2021" аялал жуулчлалын үйл ажиллагааг Бугат сумын Саят толгой хэмээх газарт ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 938 дугаар захирамжаар уг үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг хэсэг, шүүгчдийн бүрэлдэхүүнийг тус тус байгуулсан байна.
Энэ жил 22 дахь удаагаа болох Бүргэдийн баяраар бүргэдчид бүргэдээ биедээ дасгасан байдал /шахыру/, бүргэдээ сургасан байдал /шырга салу/-аа сорин өрсөлдөх бөгөөд бүргэдчдийн хувцас, бүргэдийн болон морины тоног хэрэгсэл зэргийг ч шалгаруулна.
Түүнээс гадна казахын ард түмний уламжлалт тоглоом болох тенге илу /мөнгө шүүрэх/, кыз куар, көкпар /тулам булаалдах/ тэмцээн, мөсний Урианхай сурын харвааг тус тус зохион явуулах ажээ.  
Ташрамд сануулахад, Бүргэдийн баяр нь уламжлал ёсоор жил бүрийн 10 дугаар сарын эхний долоо хоногт болдог байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон юм. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ