Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Алтай суманд нүүдэлчдийн баяр болно



Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Баян-Өлгий аймгийн Алтай сумын төвд “ALTAI NOMAD GAMES-2020” нүүдэлчдийн баяр энэ сарын 20-ны өдөр болно.

Нүүдэлчдийн баярыг тус сумын Бүргэдчдийн холбоо зохион байгуулна.

"Казахын ард түмний шувуулахуйн урлагийг сурталчлах зорилготой уг баяр энэ жил дөрөв дэх удаагаа болох гэж байна. Гэхдээ энэ жил цомхон хүрээнд, тус сумын 20 гаруй бүргэдчинг оролцуулан явуулахаар төлөвлөсөн. Бусад сумын бүргэдчдийг оролцуулахгүй" гэж Алтай сумын Бүргэдчдийн холбооны тэргүүн Б.Далайхан хэллээ.

“ALTAI NOMAD GAMES-2020” нүүдэлчдийн баяраар бүргэдчдийн тэмцээнээс гадна морьт харваа, мөнгө шүүрэх тэмцээн, охид, эмэгтэйчүүдийн дунд “Хээ”  тоглоом зохион байгуулах ажээ.  

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ