
Үүнээс гадна Covid-19 өвчний эсрэг вакцин ирэх өвөл гэхэд бүтээгдэж амжихгүй нь байдлыг хүндрүүлж байна гэж Рэдфилд доктор ярьжээ. Хамгийн эхний вакцин гарахад 12-18 сар шаардлагатай байгаа юм. Тиймээс Америкчуудыг ханиад томууны эсрэг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаж, ирэх өвлийн ачааллыг бууруулахад нэмэр болохыг тэр уриалжээ. Коронавирусийн эсрэг вакцин гарах хүртэл хугацаанд оношилгооны цар хүрээг өргөжүүлж, халдварын тархалтыг хянах технологид ихээхэн хөрөнгө оруулахаар АНУ-ын засаг захиргааны холбогдох албаныхантай ярилцаж байгаагаа Рэдфилд ярьсан байна.
Э.Сэмүүн
Эх сурвалж: Business Insider