Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд “Ланд-200” загварын автомашин голд живжээ. Тодруулбал, Бат-Өлзий сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Улаан гол дээгүүр зорчиж явсан автомашин голын усанд живж, эрсдэлд оржээ. Иймд иргэн та бүхнийг гол, нуур бүрэн хөлдөөгүй байхад зам товчлох үүднээс мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна.