Америкийн Pfizer-ийн коронавирусын эсрэг вакцины эмнэл зүйн туршилтууд алдаатай байсан. Ялангуяа, сөрөг нөлөөний талаарх мэдээллийг нуусан тухай BMJ сэтгүүл өөрийн судалгааныхаа дараа бичжээ. Брук Жексон гэх америк эмэгтэй зөрчлийн талаар сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Тэрбээр Pfizer-д эмнэл зүйн туршилт явуулахад тусалсан Ventavia Research Group-т ажиллаж байжээ. Б.Жексон 2020 оны есдүгээр сард туршилтын явцад их хэмжээний зөрчил гарч байгаа тухай компанийн төв оффист удаа дараа мэдэгдсэнийхээ дараа ажлаасаа халагдсан байна.
Жексон баримт бичиг, гэрэл зураг, видео болон аудио бичлэгийг сэтгүүлчдэд өгчээ. Файлуудыг шалгаж үзхэд вакцины туршилтууд нь Pfizer-ийн удирдлагын дагаж мөрддөг гэж үздэг стандарт, дүрэм журмыг хангаагүй болох нь батлагдсан байна. Шинжилгээний хариуг үе үе хуурамчаар гаргаж, зарим мэдээллийг нуун дарагдуулж, сайн дурынхны хэн болохыг илчилсэн нь тогтоогдсон. Нэмж дурдахад компанийн төлөөлөгчид ноцтой гаж нөлөөний талаарх өвчтөний гомдолд хариу өгөөгүй байна.
Эх сурвалж: www.lenta.ru